Танилцуулга

Манай байгууллага нь 2016 оноос Ньюстар финанс ББСБ нэрийн доор иргэдэд хэрэглээний зээлийн үйлчилгээг түргэн шуурхай найдвартайгаар хүргэсээр ирсэн.

Бид 2021 оноос эхлэн Rebranding хийж хиймэл оюун ухаанд суурилсан Fintech буюу санхүүгийн технологиор дамжуулан санхүүгийн үйлчилгээг Монгол хүн танд технологийн салбарын инновацад тулгуурласан төрөл бүрийн бүтээгдэхүүн дээр голлон системийн үйл ажиллагаа, найдвартай байдлыг ханган ажиллаж байна.


Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны бодлого

“НЬЮСТАР ФИНАНС ББСБ” ХХК -н мэдээллийн аюулгүй байдлын бодлого нь компанийн мэдээлэл болон мэдээллийн хөрөнгийн бүрэн бүтэн, хүртээмжтэй нууцлалтай байдлыг ханган ажиллах, түүнд үүсэх эрсдэлийг бууруулах замаар байгууллагад учирч болох хохирлыг хамгийн бага түвшинд хүргэхэд чиглэгдсэн.

Компани нь мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллахдаа дараах бодлогыг баримтална. Үүнд:

  • Бизнес шаардлагын дагуу шаардлагатай мэдээллийг эрх бүхий ажилтнууд болон олон нийтэд саадгүй хүргэх.
  • Байгууллага, болон харилцагч, гэрээт гуравдагч талуудын мэдээллийн нууцлалыг ханган ажиллах.
  • Хууль эрх зүйн болон зохицуулагч байгууллагын шаардлагыг хангах.
  • Ажиллагсдад мэдээллийн аюулгүй байдлын холбогдох сургалт мэдээллээр тогтмол хангах.
  • Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил, тохиолдлын үед бизнесийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх.
  • Хандах эрхийн зохих хяналт, хязгаарлалтыг хэрэгжүүлэн, халдлагаас урьдчилан сэргийлэх.