Нээлттэй ажлын байр

Ньюстар Финанс ББСБ нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгож, ажилтан сонгон шалгаруулалтаа шударга, ил тодоор явуулдаг. Сонгон шалгаруулах явц нь Ньюстар Финанс ББСБ-ын стратеги төлөвлөлтийн дагуу хийгдэж, тухайн ажлын байрны шаардлагыг тодорхойлсноор эхэлдэг. Нээлттэй ажлын байр нь манай цахим хуудас мөн олон нийтийн сүлжээнд (facebook) зарлагддаг. Өргөдөл хүлээн авах хугацаа дуусмагц дараах байдлаар шалгаруулалт хийнэ. Үүнд:

  • Нээлттэй ажлын байрны зарын дагуу ирүүлсэн нийт материалыг зард дурдсан шалгуураар буюу анкетын анхан шатны шалгаруулалт хийнэ.
  • Анкетын шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчийг ярилцлагад урина.
  • Өмнөх ажил олгогчдын тодорхойлолтыг шалган нягтлах зэрэг багтдаг.
  • Сонгон шалгаруулах комисс нь гурав ба түүнээс дээш гишүүдээс бүрддэг.

Карьер хөгжлийн боломж, өрсөлдөхүйц цалин, хангамж, хүний нөөцийн цогц сургалтын хөтөлбөр.

Зээлийн эдийн засагч

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага

  • Хууль эрхзүйн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Шинэ төгсөгч байж болно
  • Судалгаа шинжилгээ хийх,дүгнэлт боловсруулах тооцоолон бодох чадвартай байх
  • Санхүүгийн харьцаануудаар эрсдэлийн тоон шинжилгээ хийж дүгнэлт гаргах
  • Асуудлыг бүтээлчээр оновчтой шийдвэрлэх,хурдтай,хянуур ажиллах чадвартай байх. - Нэмэлт мэдээлэл
  • Эерэг зөв хандлагыг ажлын байранд түгээдэг байх
  • Төлөвлөх болон зохион байгуулах чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
Нягтлан

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага

  • Нягтлан бодогч мэргэжлээр их дээд сургууль төгссөн.
  • Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай бол сайн
  • Компьютерын хэрэглээний программуудыг эзэмшсэн
  • Шинэ сайн төгсөгч байж болно. - Нэмэлт мэдээлэл
  • Зөв хандлагатай
  • Харилцааны соёлтой
  • Багаар ажиллах чадвартай
Эрсдэлийн ажилтан

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага

  • Эмэгтэй
  • Шинэ төгсөгч байж болно.
  • Судалгаа шинжилгээ хийх дүгнэлт боловсруулах тооцоолон бодох чадвартай байх.
  • Санхүүгийн харьцаануудаар эрсдэлийн тоон шинжилгээ хийж дүгнэлт гаргах.
  • Асуудлыг бүтээлчээр оновчтой шийдвэрлэх хурдтай хянуур ажиллах чадвартай байх.- Нэмэлт мэдээлэл
  • Эерэг зөв хандлагыг ажлын байранд түгээдэг байх
  • Төлөвлөх болон зохион байгуулах чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
Бичиг хэргийн ажилтан

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага

  • Оффисын өдөр тутмын үйл ажиллагааг хянах удирдан зохион байгуулах
  • Шаардлагатай баримт бичгийг боловсруулах
  • Ирсэн явсан баримт бичгийг хянах илгээх авах бүртгэх
  • Харилцагч үйлчлүүлэгчийг хүлээн авах. - Ажлын байранд тавигдах шаардлага
  • Банк санхүү эдийн засаг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Хэрэглээний программ дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт цаг баримтлахдаа сайн
  • Төлөвлөх зохион байгуулах чадвар сайтай
АЖЛЫН ЦАГ
Да - Ба: 09:00 - 18:00
БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ
И-мэйл: info@nsf.mn Утас: 7747-6006
БИДНИЙГ ДАГАХ