layout styles

Бонд

Үнэт цаас гаргагчаас тогтоосон хугацаа дуусмагц үндсэн төлбөр болон хүүг мөнгөн хэлбэрээр, эсвэл тодорхой эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн хэлбэрээр тухайн үнэт цаас эзэмшигчид эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн болон түүнтэй адилтгах бусад үнэт цаасыг өрийн хэрэгсэл гэж нэрлэдэг.

NSF бонд нь өрийн хэрэгслийн нэг төрөл бөгөөд урьдчилан тогтоосон хүү, хугацаа, нэрлэсэн үнэтэй байна. Та өөрт тохирсон хугацаа, хүүтэй NSF бондыг сонгон худалдан авснаар таны мөнгөн хөрөнгө тухайн тогтоосон хүүгээр өсч, хугацаа дуусахад таны дансанд буцаан төлөгдөх юм.


Итгэлцэл

"Итгэлцэл" гэдэг нь итгэл хүлээлгэгчийн актив буюу бэлэн мөнгө, зээл, бусад активыг үнэгүйдлээс хамгаалж, ашиг олж өгөх зорилгоор тэдгээртэй харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр итгэл хүлээгчээс нэр бүхий активыг түр хугацаанд хянах, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагаа юм.

Энгийнээр хэлбэл, Ньюстар Финанс ББСБ зүгээс тантай итгэлцлээр хадгалуулах хөрөнгийн хэмжээ, хугацаа, өгөөжийн түвшинг тохиролцон гэрээ байгуулж, гэрээний хугацаа дуусахад таны мөнгөн хөрөнгийг тохиролцсон хэмжээний өгөөжийн хамт буцаан олгох үйл ажиллагааг итгэлцлийн үйлчилгээ гэж ойлгож болно.

Итгэлцэл
АЖЛЫН ЦАГ
Да - Ба: 09:00 - 18:00
БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ
И-мэйл: info@nsf.mn Утас: 7747-6006
БИДНИЙГ ДАГАХ