ИТГЭЛЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

ИТГЭЛЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

“Итгэлцлийн үйлчилгээ" гэдэг нь итгэл хүлээлгэгчийн актив буюу бэлэн мөнгө, зээл, бусад активыг үнэгүйдлээс хамгаалж, ашиг олж өгөх зорилгоор тэдгээртэй харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр итгэл хүлээгчээс нэр бүхий активыг түр хугацаанд хянах, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагаа юм.

Энгийнээр хэлбэл, Ньюстар Финанс ББСБ зүгээс тантай итгэлцлээр хадгалуулах хөрөнгийн хэмжээ, хугацаа, өгөөжийн түвшинг тохиролцон гэрээ байгуулж, гэрээний хугацаа дуусахад таны мөнгөн хөрөнгийг тохиролцсон хэмжээний өгөөжийн хамт буцаан олгох үйл ажиллагааг итгэлцлийн үйлчилгээ гэж ойлгож болно.

2019 оны 2-р улирлын байдлаар нийт 538 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 31 нь итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд энэ үйлчилгээний хүрээнд 84.1 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлсэн байна.

ИТГЭЛЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРХЭН ХУДАЛДАЖ АВАХ ВЭ?

Та манай дурын салбар дээр өөрийн бичиг баримттай (иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт) хүрэлцэн ирж, итгэлцлийн үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, гэрээ байгуулан хөрөнгөө байршуулснаар итгэлцлийн үйлчилгээг авах боломжтой. Мөн та доорх асуулгыг бөглөснөөр бид тантай эргэн холбогдоно.

Хөрөнгө оруулалтын боломж

Та мөнгөн хөрөнгөө өндөр өгөөж, эрсдэл багатай бондод оруулснаар банкны хадгаламжийн хүүнээс илүү өгөөж хүртэх боломжтой.

Хүсэлт илгээх

Таны захиа илгээгдлээ.
Захиаг явуулахад алдаа гарлаа.
АЖЛЫН ЦАГ
Да - Ба: 09:00 - 18:00
БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ
И-мэйл: info@nsf.mn Утас: 7747-6006
БИДНИЙГ ДАГАХ