Түгээмэл асуултууд

Шинэ хэрэглэгчээр бүртгүүлэх
  • Та NSF аппликейшнруу орсны дараа дэлгэцэнд гарч ирэх сонголтоос “шинэ хэрэглэгч” хэсгийг сонгон, --- үе бүртгэлийг хийснээр шинэ хэрэглэгч болно.
Бүртгүүлэхэд шаардагдах зүйлс
  • Овог нэр
  • Регистрийн дугаар
  • Гар утасны дугаар
  • И-мэйл хаяг
  • Өөрийн нэр дээрх Монгол улсын дурын арилжааны банкны дансны дугаар
NSF аппликейшныг гар утсандаа хэрхэн суулгах вэ?
  • Та өөрийн гар утасны App Store (IPhone) , Play store (Android) дээр NSF гэж хайлт хийн аппликейшныг суулгах боломжтой
NSF оноо гэж юу вэ?
  • Та авсан зээлийн хэмжээг хугацаандаа төлсөн эсэхээс хамааран урамшууллын оноог бэлгэнд авна. Уг оноог ашиглан дараагын зээлийн үйлчилгээний хэмжээг нэмэх эсхүл зээлийн хүүг багасгах боломжтой.
Нэг хэрэглэгч хэдэн удаа зээл авах боломжтой вэ?
  • Өмнө авсан зээлийн төлөлтийг бүрэн дуусгасны дараа таньд дахин нэг удаагын зээлийн боломж нээгдэнэ.
NSF аппликейшн хэрэглэх явцад гацах алдаа гарвал яах вэ?
  • Та NSF аппликейшнаас гарсны дараа дахин нэг оролдолого хийнэ үү. Алдаа гарсан хэвээр байвал 89056006 утсаар холбогдоно уу.
Нэг удаад авж болох зээлийн хязгаар хэдэн төгрөг вэ?
  • Та NSF аппликейшны “боломжит зээлийн хэсэгт” заасан хэмжээгээр авах боломжтой.
Зээлийн хүүг яаж тооцох вэ?
  • Зээлийн хүү 0.0% - 3.0% байх ба та NSF оноог ашиглах эсэхээс хамааран өөрчлөгдөнө.
Төлбөр төлөх сүүлийн хугацааг мэдэх боломжтой юу?
  • Төлбөр төлөх сүүлийн хугацаа болохоос 10 хоногийн өмнөөс таний гар утсанд мессеж болон аппликейшний мэдээлэл очно.
Нэвтрэх нэр, нууц үг хэрхэн сэргээх вэ?
  • Та “нэр, нууц үг сэргээх” хэсэгт дарснаар сэргээх боломжтой.
Бүртгэлтэй дансаа солих боломжтой юу?
  • Боломжтой. Та дансны мэдээлэл хэсэгт дарснаар солино.

Үйлчилгээний нөхцөл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь манай компаниас таны тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах түүн дээр тулгуурлаж боловсруулалт хийн танд зээл авах эрх олгох эрх зүйн үр дагавар бүхий баримт бичиг юм. Иймд үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхээ шийдэхийг зөвлөж байна. Та үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн тэмдэглэгээг сонгож, манай байгууллагаас хүргүүлсэн утасны дугаар баталгаажуулах “код”-г хүлээн авч, заасан горимын дагуу баталгаажуулснаар дор дурдсан үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Үйлчилгээний нөхцөлтэй танилцах
  • Харилцагч нь энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр дараах нөхцөлүүдийг зөвшөөрч байна гэж үзнэ.
    • Өөрийн хувийн мэдээллээ үнэн зөв үүсгэнэ.
    • “Ньюстар Финанс ББСБ” ХХК нь харилцагчийн үүсгэсэн хувийн мэдээллийг хүлээн авч, хадгална.
    • Сорилын явцад 3 удаа санамсаргүйгээр зураг авах ба эдгээр зургийг зөвхөн харилцагчийг сорилд өөрөө асуулгад хариулсан эсэхийг батлахад ашиглана.
    • Та өөрийн мэдээллийг зааврын дагуу үнэн зөв бөглөн бидэнд илгээнэ.
    • Харилцагчийн мэдээлэлд тулгуурлан авах боломжтой зээлийн хэмжээ, зээлийн нөхцөлийг тодорхойлно.
    • Зээл олгохоор шийдвэрлэсэн бол, тантай байгуулах зээлийн гэрээний төслийг боловсруулахад ашиглана.
    • Хэрэв та зориудаар хуурамч мэдээлэл оруулсан бол манай байгууллага танд зээл олгох болон зээлийн гэрээ байгуулахаас татгалзана. Түүнчлэн хуурамч мэдээллээс үүдэн гарах аливаа үр дагавар, хохирлыг харилцагч та хуулийн дагуу өөрөө хариуцан шийдвэрлэнэ.
    • Манай байгууллага нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, NSF апп-ыг хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэхийн тулд таны аппд хандах хандалт, таны хийж байгаа аливаа үйлдлийн түүхийг лог болгон хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглана.
  • Зөвхөн гэрээ байгуулсан тохиолдолд Та манай байгууллагын хэрэглэгч болно.
  • Хэрэглэгчийн үйлчилгээний нөхцөлийг зээлийн гэрээгээр зохицуулна.
  • NSF апп нь үйлчилгээний нөхцөлөө өөрчлөх эрхтэй ба энэ өөрчлөлтийн талаарх мэдээллийг өөрийн байгууллагын цахим хуудас болон апп-ны танилцуулга хэсэг, харилцагчийн гар утсаар дамжуулан мэдээлнэ.

ТА ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ЗӨВШӨӨРЧ, МАНАЙ АППЛИКЭЙШНИЙГ АШИГЛАСАН НЬ МАНАЙ БАЙГУУЛЛАГААС ЗЭЭЛ ОЛГОХ ТАЛААР ТАНЫ ӨМНӨ ЯМАР НЭГ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЭЭГҮЙ БОЛНО. ТҮҮНЧЛЭН ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛД ТУСГАЙЛАН ДУРДСАНААС БУСАД АСУУДЛААР МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ЭСРЭГ ЯМАРВАА НЭГ ШААРДЛАГА ГАРГАХ ЭРХИЙГ ТАНД ОЛГОХГҮЙ БОЛНО.

Хэрэглэгчийн нууцлал

Харилцагчийн мэдээллийг цуглуулах үндэслэл, зорилго
  • “Ньюстар Финанс ББСБ” ХХК (цаашид “Мэдээлэл хариуцагч” гэх) нь цахим зээлийн үйлчилгээний NSF.mn сайт болон NSF гар утасны аппликэйшн (цаашид “NSF” гэх)-д бүртгүүлсэн харилцагчийн хувийн мэдээлэлд үндэслэн зээлдэгчийг таньж мэдэх болон харилцагчийн зээл авах хүсэлтийг баталгаажуулан онлайн зээлийн үйлчилгээг үзүүлнэ.
  • NSF-д нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн хэрэглээний зээл авах гэж буй 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэнийг Харилцагч гэнэ.
  • Мэдээлэл хариуцагч нь харилцагчийг таньж мэдэх болон онлайнаар зээл авах хүсэлтийг баталгаажуулах зорилгоор харилцагчаас цахимаар олгосон зөвшөөрлийг үндэслэн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулна.
  • Харилцагч нь NSF-д бүртгүүлэхээс өмнө Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулахыг зөвшөөрсөн буюу зөвшөөрсөн хэсгийг “чагтлах” идэвхтэй үйлдлийг хийснийг Мэдээлэл хариуцагчид цахимаар зөвшөөрөл олгосон гэж үзнэ.
  • Харилцагч нь NSF-д үнэн зөв мэдээлэл оруулах үүрэгтэй, худал мэдээлэл оруулснаас үүдэж зээлийн үйлчилгээ авах боломжгүй болох эрсдэл болон Мэдээлэл хариуцагчид учирсан хохирлыг харилцагч бүрэн хариуцна.
  • Мэдээлэл хариуцагч нь харилцагчийг таньж мэдэх болон зээл авах хүсэлтийг баталгаажуулах зорилгоор дараах мэдээллийг цуглуулж, боловсруулна. Үүнд:
    • NSF-д бүртгүүлэхэд ашиглаж буй харилцагчийн гар утасны дугаар, регистрийн дугаар.
    • Харилцагчийг баталгаажуулах зорилгоор бүртгүүлсэн гар утасны дугаарт нууц үгийг илгээх бөгөөд тухайн нууц үгийг NSF-д оруулснаар бүртгэл үүснэ. Харилцагчийн NSF-д үүсгэсэн нууц үгийн шифрлэсэн код.
    • Онлайн зээлийн үйлчилгээнд хамрагдахын тулд харилцагчийн NSF-д оруулж буй овог, нэр, РД, утасны дугаар, гэрийн хаяг, ажил байдлын мэдээлэл, санхүүгийн мэдээлэл.
    • Харилцагчийн NSF-ээр авсан онлайн зээл, түүний эргэн төлөлтийн мэдээлэл.
Харилцагчийн мэдээллийг боловсруулах, ашиглах
  • Мэдээлэл хариуцагч нь харилцагчийн мэдээллийг зөвхөн онлайн зээлийн үйлчилгээг үзүүлэх хүрээнд дараах байдлаар боловсруулж, ашиглана. Үүнд:
    • NSF-д нэвтрэх нууц үгийг зөвхөн харилцагч мэдэх бөгөөд харилцагчийн оруулсан нууц үгийг шифрлэн кодчилж хадгална.
    • Харилцагчийн мэдээллийг онлайн зээлийн үйлчилгээг харилцагчид үзүүлэхэд ашиглана.
    • Онлайн зээлийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн ба модуль хөгжүүлэлт хийхэд зориулж дотоод хэрэгцээнд ашиглана.
    • NSF-ийн програм хангамжийг хөгжүүлэхэд ашиглах, энэхүү зорилгоор програм хөгжүүлэгчид мэдээллийг шилжүүлж, ашиглуулна.
    • Мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, тестийн тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, үнэн зөвийг шалгаж баталгаажуулах, хэрэглэгчийн санхүүгийн чадавхыг тогтоох зорилгоор ашиглана.
    • Харилцагчид шинэ бүтээгдэхүүн, урамшууллын мэдээлэл, зээлийн төлбөр шилжүүлэх, зээлийн эргэн төлөлттэй холбоотой мэдээллийг хүргэх зориулалтаар ашиглана
  • Мэдээлэл хариуцагч нь харилцагчийн хувийн мэдээллийг Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 12.3 дахь хэсэг, Банкны тухай хуулийн 7.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд төрийн байгууллага болон гуравдагч этгээдэд гаргаж өгөхгүй, харилцагчийн мэдээллийн нууцлалыг хадгална.
  • Мэдээлэл хариуцагч нь харилцагчийн мэдээллийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд борлуулах, шилжүүлэх, хуваалцахыг хориглоно.
Харилцагчийн мэдээллийг хадгалах
  • Мэдээлэл хариуцагч нь харилцагчийн NSF-д оруулсан мэдээллийг өөрийн серверт хадгална. Харилцагч нь NSF-д нэвтрэх өөрийн нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
  • Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй харилцагчид учирсан аливаа хохирлыг Мэдээлэл хариуцагч хариуцахгүй. Мэдээлэл хариуцагчаас харилцагчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна.
Харилцагчийн мэдээллийг удирдах, устгах
  • Харилцагч нь гэрээ байгуулсны дараа утасны дугаар, овог нэр, регистрийн дугаар зэрэг хувийн мэдээллийг өөрөө өөрчлөх боломжгүй байна. Харилцагч нь утасны дугаараа сольсон тохиолдолд NSF-ээр дамжуулан утасны дугаар солих хүсэлтийг илгээх ба ажлын 3 хоногт харилцагчийн хүсэлтийг шийдвэрлэнэ.
  • Харилцагч онлайн зээлийн түүхтэй бол түүний мэдээллийг устгахгүй.
  • Харилцагч NSF-д бүртгүүлснээс хойш 2 сарын хугацаанд зээлийн гэрээ байгуулаагүй тохиолдолд харилцагчийн мэдээллийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасан хугацаагаар хадгална.
  • Харилцагч нь өөрийн хүсэлтээр бүртгэлээ цуцлуулах хүсэлт гаргасан тохиолдолд дахин NSF-д бүртгүүлэх боломжгүй тул харилцагчийн утасны дугаар, регистрийн дугаараас бусад мэдээллийг устгана.
Нууцлалын бодлогын шинэчлэлт
  • Мэдээлэл хариуцагч нь Нууцлалын бодлогод нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй ба Нууцлалын бодлогод нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр NSF платформд нээлттэй нийтлэх бөгөөд Харилцагч нь уншиж танилцах үүрэг хүлээнэ.
  • Харилцагчийн бүртгэл үүсгэх болон гэрээ хийгдэх үед хүчинтэй байсан Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд өөрчлөгдсөн Нууцлалын бодлогыг хүчинтэйд тооцно.
АЖЛЫН ЦАГ
Да - Ба: 09:00 - 18:00
БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ
И-мэйл: info@nsf.mn Утас: 7747-6006
БИДНИЙГ ДАГАХ