Зээлийн баталгаа гаргах

Зарим зээлдүүлэгчид зээл авахыг хүсэж буй хүнээс өөр нэг хүнээр зээлийн баталгаа гаргуулж ирэхийг шаарддаг. Жишээ нь, зээл хүссэн этгээдийг арай нас тогтсон хүнээр (гол төлөв тухайн зээл хүсэгч этгээдээс санхүүгийн хувьд илүү бололцоотой гэр бүлийн гишүүн, эсвэл найз) зээлдээ баталгаа гаргуулахыг шаардаж болно. Зээлд баталгаа гаргаж буй хүнийг зээлийн баталгаа гаргагч гэнэ.
  • Зээлийн баталгаа гаргагч нь зээлдэгч зээлээ төлж чадахгүй бол тухайн хүний зээлийг төлөх хууль ёсны хариуцлага хүлээнэ. Түүнчлэн зээлдэгчийн төлөөгүй аливаа хүү, шимтгэл, суутгалыг төлнө.
  • Харин зээлдэгч зээлээ төлж чадахгүй бол зээлийн баталгаа гаргагчийн зээлийн түүхэнд муугаар тэмдэглэгдэнэ. Өөр хүний зээлд баталгаа гаргахын тулд өөрийн эд хөрөнгөө ашигласан бол өөрөө зээл авахдаа түүнийг барьцаа болгон ашиглах боломжгүй болно. Харин ч зээлдэгч болон зээлдэгчийн өмнөөс та зээлийг нь төлж чадахгүй бол эд хөрөнгөө хураалгах эрсдэлтэй.
  • Баталгаа гаргасан зээл эргэн төлөгдөхгүй бол зээлдүүлэгч таныг шүүхэд өгч тухайн зээлийг төлөх хариуцлагыг танд хүлээлгэж ч мэднэ. Энэ тохиолдолд зээлийн баталгаа болгож ашиглаагүй эд зүйлийг ч зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаар хурааж худалддаг.