Залуучууддаа

Хэрэв та залуу хүн бол олон зүйл таны хувьд анхны туршлага, сургамж болж байгаа. Тухайлбал ажилд орох, анхныхаа машиныг худалдан авах, өөрийн гэсэн орон байранд нүүж орох гэх мэт. Ийм үед та алдаа гаргах нь элбэг байдаг. Эдгээр алдаа танд маш үнэтэй тусах нь бий.

Төсөв гаргах
  • Хэдэн төгрөгийн орлого (жишээ нь, таны ажиллаад авч буй цалин) болон зарлагатай гэдгээ тооцож эхлэх нь зүйтэй. Долоо хоногоор төсөв гаргах гэж байгаа бол, долоо хоног тутамд дунджаар хэдэн төгрөгийн орлого орж, хэдийг, юунд зарцуулахаа тооцоолно. Хэрэв сараар төсөв зохиох гэж байгаа бол, сар бүр дунджаар хэдэн төгрөгийн орлого орж, хэдийг, юунд зарцуулахаа тооцоолно.
Машин худалдан авах
  • Машин худалдаж авахаасаа өмнө та дараах зүйлийн талаар бодоорой. Үүнд:
    • Машин худалдан авч, эзэмшихэд гарах зардал;
    • Машин худалдан авахын тулд мөнгө хуримтлуулах;
    • Зээл авах шаардлагатай эсэх;
    • Ямар даатгалд даатгуулах гэх мэт.
Ирээдүйдээ зориулсан хадгаламжтай болох
  • Гэр бүл, найз нөхдийн төрсөн өдөр, баяр, гэртээ үнэтэй эд зүйл худалдан авах гэх мэт төлөвлөөгүй зардал гаргах түүнчлэн гэнэтийн яаралтай мөнгөний хэрэгцээ тулгарсан үед төлбөр төлөх чадвартай байхын тулд тодорхой хэмжээний мөнгийг хадгаламждаа хуримтлуулж хадгалах хэрэгтэй.
Хадгаламж танд дараах байдлаар тусална. Үүнд:
  • Мөнгөө захиран зарцуулах;
  • Гэнэтийн зардал, яаралтай мөнгөний хэрэгцээг шийдэх;
  • Ирээдүйд хэрэгтэй зүйлээ худалдан авах чадвартай болох;
  • Аль болох бага зээл авах;
  • Санхүүгийн хувьд санаа бага зовох гэх мэт.