Өөрийн зээлээ хянах

Та авсан зээлээ эргүүлэн төлж чадахгүй хэцүү байна уу?
  • Та зээлээ эргүүлэн төлж чадахгүй, эсвэл зээлийн эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд уг асуудлыг үл ойшоон “бүх зүйл болох биз дээ” гээд орхих хялбар. БҮҮ ИНГЭЭРЭЙ. Хэрэв та зээлээ эргүүлэн төлөхтэй холбоотой асуудлыг үл ойшоовол уг асуудал хэзээ ч дээрдэхгүй цаг хугацаа өнгөрөх тусам харин ч дордоно!
  • Санхүүгийн хүндрэлтэй байдалд орох нь хүн бүрд тохиолддог зүйл. Нэн даруй арга хэмжээ авснаар та жижиг асуудлыг том асуудал болохоос өмнө шийдэж чадна. Таны хэрэгжүүлж болох зарим практик алхмуудыг бид дор сийрүүлэв.
Асуудалтай байгаагаа хүлээн зөвшөөрч, төлөвлөгөө гаргах
  • Нэн тэргүүний хамгийн чухал алхам бол танд асуудал тулгарсан болохыг хүлээн зөвшөөрөх явдал мөн. Та бэрхшээл, асуудалтай тулгарснаа хүлээн зөвшөөрснөөр нөхцөл байдлаа сайжруулах арга хэмжээг авч чадна. Та хэдэн төгрөг төлөх ёстойгоо мэдэж байх хэрэгтэй. Ингэснээр асуудлыг хэрхэн зөв шийдэхээ төлөвлөж чадна.
Төсөв зохиох, зохиосон төсвөө дахин хянах
  • Та мөнгөө юунд зарцуулаад байгаагаа мэдэх, ямар зардлаас мөнгөө хэмнэж болохыг тодорхойлохын тулд төсөв зохиох нь хамгийн үр дүнтэй арга зам мөн. Хэрэв танд төсөв гэж байдаггүй бол одоогоос төсөв зохиогоорой.
  • Хэрэв танд төсөв байдаг бол төсвөө дахин хянаж, зардлаа хэмнэж болох эсэхийг нягтална уу.
Зээлээ хугацаанд нь төлөхийг хичээх
  • Зээлийн төлбөрийг хийхэд хүндрэлтэй байгаа ч та зээлээ хугацаанд нь эргүүлэн төлөхийн тулд бүх чадлаараа хичээх хэрэгтэй. Хэрэв зээлээ хугацаанд нь төлж чадахгүй өнжвөл та нэмэлт зардал, алданги төлөх хэрэгтэй болно.
  • Хэрэв зээлийн төлбөрийг банкны данснаасаа шилжүүлэн төлдөг бол зээлийн төлбөр хийхэд хүрэлцээтэй хэмжээний мөнгийг дансандаа байгаа эсэхийг хянах хэрэгтэй. Та тогтмол төлбөрүүдээ төлөхөө мартахгүйн тулд “Захиалгат гүйлгээ” үйлчилгээг ашиглах нь зүйтэй. Гэхдээ эхлээд энэ үйлчилгээг авахад банк хураамж суутгал авдаг эсэх, авдаг бол хэчнээн төгрөг суутгаж авдгийг асуугаарай. Дараа нь захиалгат гүйлгээний үйлчилгээ авах эсэхээ шийдээрэй.